"Цаг хугацаа" цааш унших »
"Цаг хугацаа" цааш унших »
Дөнгөж саяхан л блогоо нээчихлээ гээд баясаад сууж байтал хамт ажилладаг хүн маань уур хүргэчихлээ. Угаасаа л би тэр хүнд дургүй л дээ. Сая ажлаа өөрөө дутуу хийснээс болж гарсан алдаагаа над руу зүгээр л “шидчихлээ”. Миний нүд бүүр духан дээрээ гартал гайхаад, нэг хэсэг шоконд ороод үнэхээр л миний буруу байсан юм шиг байдалтай хэсэг суув. Гэнэт шокноосоо гараад л цахилгаанд цохиулчих вуу гэсэн шиг эмх замбараагүй үг амнаас гэрлийн хурдтайгаар гараад л, гар салгалаад л, зүрх бүүр бөмбөр нүдэж байгаа юм шиг дэлслээд л, нүүр минчийгээд, нүдэнд нулимас цийлэгнээд л ур хилэнгийн мананд бүрхэгдэв. Одоо хүртэл уур маань гарахгүй юмаа. Уур биенд муу гэдэг ч гэсэн уурныхаа хүчинд тэр хүний ажлынх нь алдаа дутагдал, ааш, зан гээд л надад ерөөсөө таалагддагүй бүх зан, зүйлийг нь хэлчихлээ. Тэгэхээр уур бас хэрэгтэй ч одоог гар салгалаад, зүрх дэлсээд байхаар муу ч юм шиг. Гэхдээ дотроос нэг өргөс аваад хаячихсан юм шиг сэтгэгдэл төрөөд байнаа. Урьд нь хичнээн дургүй байсан ч, алдаагий нь харж байсан ч худлаа инээгээд л хамт ажилладаг хүн гээд л цаашаа харж хөмсөг зангидаад л, наашаа харж инээгээд л 2 нүүрлээд явдаг байсан бол өнөөдөр бүх зүйлийг нь хэлчихсэн чинь сэтгэлд минь нэг л сайхан мэдрэмж төрөх гээд л . …

